Dark Light
Улс төр | 2024-12-20

П.Сайнзориг: Квот гэдэг зүйл дарга нарын аж ахуйн нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гадаадаас ажилтан оруулж ирэх тоо хэмжээ, татварыг тэглэх тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо хэмжээг тодорхой цаг хугацаанд тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлье гэсэн хуулийг боловсруулсан. Жуулчилж ирж байгаа, хувийн асуудлаар ирсэн иргэдийн хувь хэмжээ эрхзүйн байдлаараа тогтоогдоно. Олон нийт яагаад тоо хэмжээ тогтоохгүй юм, тоо хэмжээ заа гээд байгаа. Энэ угаасаа тоо хэмжээтэй. Ажил хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний тухай хууль дээр биш Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд 27.4 гэдэг заалтаар заагдсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувьтай байж болно гэж заасан. Угаасаа тоо хэмжээтэй зүйлийг энэ хэмжээндээ л барьдаг. Квот гэдэг зүйл дарга нарын аж ахуйн нэгжүүдийг зовоох хэрэгсэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ квотот багтахын тулд дандаа том аж ахуйн нэгж орж байгаа. Өнөөдөр энэ квотоор гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хамаарал бүхий хүмүүсийг нь хараарай. Дандаа улстөрчид байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид нэг ч энэ квотот хамрагдаж чаддаггүй. Жилийн дундуур тоног төхөөрөмжөө сольж байгаа жижигхэн  хүн ажиллуулдаг залуу нэг инженер оруулж ирж чадахгүй байна. Тоног төхөөрөмжөө зүгшрүүлэх инженертэйгээ оруулж ирж чадахгүй байна. Гэсэн мөртлөө том аж ахуйн нэгжүүд нь энэ квотот хамрагдаад ажлын байрны төлбөр дээрээ Засгийн газраас 100 хувь чөлөөлөгддөг. Үүнийг л ярьж байгаа юм. Энэ нь өөрөө эргээд Үндэсний аюулгүй байдалд харшлаад байгаа зүйл биш. Үүн дээрээ хяналт тавьдаг институттэй. Гадаадын иргэний эрх зүйн байдалд заасан хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын байгууллага хяналтаа тавиад явдаг. Ийм л энгийн асуудал. Жилд 20 мянга орчим ажиллах хүчний квот тогтоогоод байгаа. Энэ жил 23 мянгыг тогтооно гэсэн зүйл байна. 

Эцэст нь би нэг зүйлийг хэлмээр байна. Улс төрийн дайралт юм уу, хэн нэгнийг доромжлох гэж байгаа бол над руу хэл. Би эмзэглэх зүйл байхгүй. Харин нийт монгол эмэгтэйчүүдийг урдаа барьж, гадныхан ороод ирвэл, тэр дундаа хятадууд ороод ирвэл эмэгтэйчүүд маань тэдэнтэй суугаад, янз янз болно. Ийм зүйлүүдээр эмэгтэйчүүдийг битгий доромжлоод байгаач ээ гэдэг зүйлийг би Женкогийн гар хөл болсон Отгонтөгс, япончуудын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг буурал Гансүх, УИХ-ын дарга байж Монголын хөгжлийг гацаасан Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй зохион байгуулалттай бүлэг этгээдүүдэд хэлмээр байна. Та нар энэ улсын хөгжлийг танкны үлгэр ярьж олон жил гацаасан шүү.    

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11