Dark Light
Улс төр | 2025-03-28

С.ЦЭНГҮҮН: ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭХЭЭС ӨӨР ЯМАР ШИНЭЧЛЭЛ ХИЙГДСЭН БЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

Тэргүүн Шадар сайд Т.Доржхандын ахалсан, эрчим хүчний салбарыг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрчим хүчний реформ эхлээд хагас жил өнгөрлөө. Энэ хугацаанд үнэ, тарифаа нэмэхээс өөр ямар бодит шинэчлэл хийгдсэн бэ? Хамгийн түрүүнд төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулах шаардлагатай. Гэтэл реформ эхэлснээс хойш эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ажилчдын цалин нэмэгдээгүй. Энэ талаар тус салбарын ажилчид надад хандаж, санал хүсэлтээ илэрхийлсэн.

Ялангуяа инженер, техникийн ажилтнууд хүнд, хортой нөхцөлд ажилладаг тул цалин нь бусад салбараас өндөр байх нь зүй ёсны хэрэг. Харин захиргааны ажилтнуудын үр бүтээл, тэдний оролцоог нарийн тодорхойлох шаардлага бий. Төрийн өмчит компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) зардал хэт өндөр байна. ТУЗ-ийн удирдлагууд ажлаа хэрхэн хийж байна вэ гэдэг асуудлыг ч сөхөх ёстой. Реформ хийж байгаа бол төр өөрөөсөө эхлэн хэмнэлтийн бодлого баримтлах ёстой. Үүнийг шийдэхэд заавал зургаан сар хүлээх шаардлагагүй, яг одоо шийдвэрлэх бүрэн боломжтой.

Мөн реформын хүрээнд үнийн бодлого болон зах зээлийн загварчлалаа тодорхойлох нь зайлшгүй. Үнийн бодлогын чиглэлээс шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалтад хэр нээлттэй байх, хувийн хэвшлийг оролцуулах эсэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд эрчим хүчний салбарт олон тоглогчдыг оруулж ирэн өрсөлдөөн бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өрсөлдөөн үүссэн цагт өртөг буурна. Үүнийг хууль, эрх зүйн орчноор дэмжих шаардлагатай.

Хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудаа бид дуусгах ёстой. Эрчим хүчний реформ дээр би өөрөө тулж ажиллаж байгаа. Мөн ураны асуудал, Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудал зэрэг чухал ажил үргэлжилж байна. АН-ын зүгээс төрийн өмчит компаниудыг задалж, нээлттэй хувьцаат компани болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00