Dark Light
Нийгэм | 2025-11-14

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
 
15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахын онцгойлон анхааруулж байна.
 
Хур тунадас: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Хэнтийн уулархаг нутгаар  цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 16-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 14-15-нд цас, 16-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
15-17-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 18-наас өдөртөө бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20..-25 градус, бусад хэсгээр -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22