Dark Light
Улс төр | 2025-04-10

Н.НОМТОЙБАЯР: Х.БАТТУЛГЫН ХУУЛЬ, ШҮҮХИЙН СҮЛЖЭЭГ НУРААСАН ХҮНИЙ НЭГ НЬ Б.ЖАРГАЛСАЙХАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.
-УЕП-ыг улираан томиллоо. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
УЕП 2019 оны намар томилогдсон. Томилогдсоныхоо дараа хувийн эрүүл мэндийн шалтгаанаар ХБНГУ-д урт удаан хугацаагаар эмчлүүлэхээр явсан. Хуульд заасны дагуу түүний орлогч Алиманцэцэг Ерөнхий прокурорыг удирдаж байсан. Тэр үед ямар асуудлууд үүссэн бэ?
Алиманцэцэг прокурор тухайн үеийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ҮАБ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Гансүхтэй шууд хамаарал бүхий холбоотой. Мөн Нийслэлийн прокурорын дарга байсан Ш.Нямдорж хулгайч байгаа шүү дээ. Тэр одоо шоронд байгаа билүү, үгүй билүү. Түүний доор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, Пүрэвдагва нар. Мөн бидний хамгийн сайн мэдэх лифтэнд оцгонодог Баасанцогт болон түүнтэй хамааралтай шүүх прокурор маш том сүлжээ ажиллаж байсан. Энэ сүлжээ Халтмаагийн Баттулгын удирдлага дор ажиллаж байсан гэж би үздэг. Энэ сүлжээ одоо нуран унасан гэж би мэдэж байгаа. Нураасан хүн нь Б.Жаргалсайхан прокурор өөрөө. Тэр үүднээс би эргэлзэж байгаа асуудлын хоёр зааг нь юу гэхээр хуулийн өмнө ноён нуруу заагаад байгаа юм шиг. Нөгөө талдаа хийсэн үйлдлээрээ ноёны өмнө бөхөлзөөд байгаа юм шиг эргэлзээ гарсан. 
Тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөдрийн Ерөнхийлөгч маань хууль шүүхийн байгууллага нэг хүнээс хамааралтай байгааг УИХ-ын чуулган дээр маш тодорхой хэлж байсан. Он, сар нь ч тодорхой. 2021 оны нэгдүгээр сарын 21-ний 17:00 цагийн алдад хэлсэн байгаа. Тэгэхээр иргэд юу хүсдэг гэхээр хууль хүний царай харахгүй байх, үр дүнтэй шударга ёсыг л хүсэж байгаа. Дөнгөж сая Ерөнхий прокурорыг улираан томилох шийдвэрийг УИХ гаргалаа. Би дэмжсэн. Яагаад гэвэл “Хууль хүний тогтолцоог хардаггүй энэ тогтолцоог бүрдүүлээрэй. Амжилт хүсье” гээд би гар барьсан. Хуулийн өмнө ноён нуруутай байгаасай гэдгийг би нэг л удаа хүссэн.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00