Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд дөрөвдэх өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа. Башёг манлайлан барилдаж буй Их аварга Какүрюү М.Ананд өчигдөр Ичиножо А.Ичинноровтой хүч үзэн катакасүши мэхээр ээлжит даваагаа ахиулав. Тэрбээр өнөөр маэгашира Асанояаматай барилдах бол Ичиножо бас нэгэн монгол бөх Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдахаар оноолт таарчээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил /2-2/ өчигдөр Дайейшод унасанаар даваа, унаа тэнцсэн байна.
Аки башёд дээд зиндаанд эргэн ирсэн Азамарюү С.Тодбилэг өчигдөр Такагенжид өвдөг шороодон эхний унаагаа авсан ба өнөөдөр Цүрүгишотой хүч үзнэ.
Озеки цолтонууд энэ башёд амжилт муутай байгаа бөгөөд Гүрж озеки Точиношин нэг даваа, 3 унаа, Гойёдо 3 даваа, нэг унаатай барилдаж байна. Дээд зиндааг Какүрюү аварга тэргүүтэй гурван бөх 4 даваатай тэргүүлж байна.
Ёкозүна Какүрюү М.Ананд 3-0
М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
М3 Ичиножо А.Ичинноров 1-3
М15 Азамарюү С.Тодбилэг 3-1
Жюүрёо зиндаа
Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 2:2
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1:3
Ж6 Миторюү Б.Төрболд 3:1
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3:1
Ж12 Сэйро А.Өнөболд 1:3
Ч.Амар