Цаг үеийн мэдээ

Монголд улсад гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд гудамжинд явж байсан дөрвөн хүнийг шалтгаангүйгээр хутгалсан ноцтой хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгалуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээлэл дуудлага иржээ. 

Энэ дагуу шалгалт хийхэд Сонгинохайрхан дүүргийн иргэн Н гэгч /эр/ архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зүс таних иргэн Ц-тэй гудамжинд тааралдан маргалдсан байна. Улмаар архины шилний хагархайгаар хүзүүн тус газар нь зүсэж гэмтээжээ. Улмаар гэрээсээ хутга авч гаран гудамжинд явж байсан 53 настай иргэн Б, 49 настай иргэн Э, 36 настай иргэн Н нарыг хутгалж гэмтээсэн байна. Дээрх этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж илрүүлэн, уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Таны сурталчилгаа