Ази тивийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн хэвтээ шахалтын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 6-12-ны өдөр “Холидэй Инн” зочид буудалд болж байгаа юм.
Азийн АШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, МУГТ Э.Содномпилжээ өрсөлдөж Алтан медалийн болзол хангалаа. Тэрбээр зүгээр ч нэг медаль хүртсэнгүй, өөрийнхөө жинд гуравдахь өргөлтөөрөө 248 кг-ыг цээжнээс шахсанаар ДЭЛХИЙН дээд амжилт тогтоожээ. Э.Содномпилжээ өмнө нь 107 кг-ын жингийн дээд амжилтыг шинэчилж байв.