Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм байна.
Мөн 9 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 07.00 цагаас үдшийн 18.00 цаг хүртэл дараах бүсийг автомашингүй бүс болгож зам хаах аж.
Тодруулбал, Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайваны өргөн чөлөө, УДЭТ буюу Сөүлийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлэх юм байна.