Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны хооронд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо болно. Олимпийн өмнөх жил болж буй учир олимпын жингийн эхний 6 байр эзэлсэн тамирчдад “Токио 2020” олимпийн эрх олгох аж. /Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76/
Манай улсаас нийт 22 тамирчин Казахстаныг зорино. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай бөхчүүд 3 медаль хүртсэн бөгөөд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл медаль хүртсэн билээ. Нур-Султаны ДАШТ-д манай улсаас С.Батцэцэг болон Ө.Батзул нар дэлхийн чансаанд 3, 4-т жагссан учир хэсгээ тэргүүлэн барилдана. Тэмцээн хоёр өдрийн форматаар болох учир финалын төлөөх барилдаанууд дараа өдөр нь болно.
Сонгомол бөх
14-нд 55 кг с.м М.Даваабанди
15-нд 67 кг ОУХМ Г.Ханбүргэд
Мягмар гараг September 17: WW: 50-53-55-72 кг
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг Эрдэнэчимэгийн Сумъяа
55 кг Бат Очирын Болортуяа
72 кг Банзрагчийн Оюунсүрэн
Лхагва гараг September 18: WW: 57-59-65-76 кг
57 кг Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг Баатаржавын Шоовдор
65 кг Хүрэлхүүгийн Болортуяа
76 кг Очирбатын Бурмаа
Пүрэв гараг September 19: WW: 62-68/ FS: 57-65
62 кг Энхбатын Гантуяа
68 кг Соронзонболдын Батцэцэг
Эрэгтэй
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг Төмөр-Очирын Тулга
Баасан гараг September 20: FS: 70-74-92-125 кг
70 кг Ганзоригийн Мандахнаран
74 кг Занданбудын Сумьяабазар
92 кг Баатарын Нямбаяр
125 кг Доржхандын Хүдэрбулга
Бямба гараг September 21: FS: 61-79-86-97 кг
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга
79 кг ОУХМ Д.Гомбодорж
86 кг Оргодолын Үйтүмэн
97 кг Өлзийсайханы Батзул