Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

Манай улсаас Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор долоон тамирчин ОХУ-ыг зорисон билээ. Өнөөдөр хоёр тамирчин рингэнд гарсанаас 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг БНХАУ-ын тамирчинг 5:0 харьцаагаар ялсанаар баг тамирчдынхаа эхний ялалтыг авлаа.


МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа

Mаргааш 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Цэндбаатар, даваа гарагт 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү нар эхний тулаанаа хийхээр рингэнд гарна.