Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Тэвчээр, биеэ барих чадвар нь таныг бусдад хүндлэгдэх шалтгаан болно. Мөн таатай нөхцөл байдлыг хэвээр хадгалахад тусална. Ажил төрлийн хэлэлцээрийг урагшлуулахад ихээхэн хүчин чармайлт орно. Эхэлсэн ажлаа дунд нь орхилгүй, тууштай ажиллавал амжилтад хүрнэ. Бусдад сайхан харагдахыг хэт хичээх хэрэггүй. Өөрийн зам мөрийг тод үлдээх боломж байна.

Үхэр: Өнөөдөр хойш нь тавьсан, ойрд гар хүрээгүй ажлаа хийхэд таатай өдөр. Таны сэтгэл санаа дэврүүн байгаа ч мөнгөө хамаагүй үрж болохгүй. Гадаад нөхцөл байдал хэцүү байгаа тул мөнгөө гамна. Эд материалын ихээхэн хүч шаардагдах зүйлээр оролдох хэрэггүй. Удахгүй та өөрийн зам дээр байгаа олон саад тотгорыг даван туулж чадна.                 

Хамтатгах: Энэ өдөр таны нэр хүнд өснө. Энэ нь бүх зүйлд нааштай нөлөөлнө. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай байна. Ирээдүйн зорилгодоо хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Бусдад ялгавартай хандвал хэзээ нэг цагт  түүнийхээ төлөөсөө төлөхийг сана. Хийх ажлынхаа төлөвлөгөөг сайтар боловсруул. Сайн төлөвлөгөө өнөөдрийн хувьд ажлын тал хэсэг мэт үнэ цэнтэй байна.               

Мэлхий: Санамсаргүй нөхцөл байдал танд боломж гаргах ч болгоомжтой бай. Санамсаргүй алдаа гарах магадлалтай. Үйл ажиллагаандаа хууль дүрмийг чанд баримтал. Маш анхааралтай байж хэрэгтэй үед өөрийн зөн билэг, мэдрэмждээ итгэ. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргахыг од эрхэс амлаж байна.

Арслан: Санамсаргүй алдаагаа бусдаас нуухыг хичээнэ. Өнөөдөр ямар нэг эрсдэл хүлээх үйл ажиллагааг ч хийхэд бэлэн байна. Гэвч та хүссэндээ одоохондоо хүрч чадахгүй л болов уу. Харин тайван замаар санасан бодсоноо хэрэгжүүлбэл сайн. Ажил хэргийн уулзалт амжилттай болно. Болохгүй зүйлийг түр ч атугай хаяж чадвал танд амар байна. Өөрийгөө дуртай зүйлээрээ баярлуулж, дотоод сэтгэлийн дарамтаа нимгэл.               

Охин: Ажил хэргийн харилцаагаа зузаатгах боломж гарч ирнэ. Ирээдүйн сайн хамтрагчаа олж авах өдөр. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Эрүүл мэндийн байдлаас болж чухал уулзалт хойшилж магадгүй. Зарим төлөвлөгөөг өөрчлөх хэрэгтэй болно. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдэг зарчмыг баримтал.                 

Жинлүүр: Ажлын хамт олонтойгоо сайн ойлголцох хэрэгтэй. Ямар ч нөхцөлд ажилдаа сайн анхаарлаа төвлөрүүл. Өөрийн хийх ёстой ажлын төлөө хэн нэгэнд гомдол гаргах хэрэггүй. Янз бүрийн аргаар нэр хүнд олох гэж хичээх хэрэггүй. Сайн үйлдлийг зөв нөхцөл байдал дагалдаж байж л амжилттай болдог. Мөн таны бусдад үзүүлэх анхаарал халамж, буянтай үйлсэд хариу талархал ирэхгүй байсан ч бүү гомд.                             

Хилэнц: Ажлын ачаалал болон цаг хугацаанд хавчигдсан үүрэг даалгавраас болж өөрийнхөөрөө зүтгэх хүсэл төрөх бололтой. Өнөөдөр хүмүүстэй муудалцаад хэрэггүй. Хэт сэтгэл хөдлөлд автахаас болгоомжил. Хурц, халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи согтууруулах хэрэглэх хэрэггүй. Гэр бүлд үл ойлголцол гарсан ч удахгүй эвлэрнэ. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг өдөр бүр санаж байх хэрэгтэй. Амрах цагтаа амарч, өөрийн онцлогт тохируулж ажиллаж хэвш.

Нум: Эрч хүчээ дэмий зүйлд тарамдуулахгүй байхыг хичээ. Сайтар бэлдсэн төлөвлөгөө өөрчлөгдсөн ч сандрах хэрэггүй. Удаан бодсон хүслээ шууд биелүүлж эхлэх боломжгүй бол ядаж цаасан дээр бодол санаагаа буулга. Тэсвэр тэвчээр  бүхнийг ялах болно. Хамт олны үйл ажиллагаанд оролцоход таатай. Нийтэч, өгөөмөр гэдгээ зарим хүмүүст нотол. 

Матар: Ирээдүйн амжилтад хүргэх түлхүүр байж мэдэх боломжийг гартаа чанга атга. Хямралаас гарах арга зам бага ч болтугай олж харагдвал үйл ажиллагаагаа цаг алдалгүй хий. Энэ цаг үед амжилт танаас өөр хүнд шилжих нь амархан байх болно. Өөрийн дотоод мэдрэмжийг сайн ажигла. Анхаарлаа сулруулж үл болно. Та өөртөө итгэх итгэлээ хэт дээгүүр тавилгүй, бусдын зөвлөгөөтэй хослуулах хэрэгтэй.                     

Хумх: Ажил хэргээ эрчимжүүлж, өөрт оногдсон үүрэг даалгаврын биелэлтийг шалга. Ажил хэргийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, аж ахуйн асуудал шийдэхэд тохиромжтой өдөр. Хувийн амьдралаа өөрчлөх боломж байна. Гэр  бүлийн харьцаа, хайр сэтгэлийн холбоо тааламжтай байна. Эрүүл саруул санаа бодол аливаа саадыг даван туулахад тань тусална. 

Загас: Хуучны учрал сэтгэл хөдөлгөнө. Гэхдээ одоогийн тогтсон амьдралаа өнгөрсөн хайр сэтгэлээс болж өөрчлөх хэрэг байгаа эсэхийг сайтар бодоорой. Ажлын байранд гарах өөрчлөлт сэтгэл санаанд таагүй нөлөөлж магадгүй. Гэнэтийн бэрхшээл нь төлөвлөгөөнд тань өөрчлөлт оруулж мэднэ. Хүмүүсийг ямар нэг чухал үйлсийн төлөө нэгтгэхэд ур чадвараа гарга. Хамт олон, найз нөхдийнхөө дунд нөлөөгөө тэлэх боломжийг сайн ашигла.

Таны сурталчилгаа