Биатлоны 2025 оны ДАШТ хоёрдугаар сарын 12-23-ны өдрүүдэд Швейцарын Граубюнден кантон дахь Ленцерхайде амралтын баазад болно. Ленцерхайдегийн цанын баазын цэнгэлдэх хүрээлэн болон буудлагын талбай нь далайн түвшнээс дээш 1389 метрийн өндөрт оршдог. Энэ нь биатлоны ДАШТ зохиогдож байсан ихэнх газраас хамаагүй өндөрлөг гэсэн үг. Мөн хэд хэдэн хэсэгт эвгүй өгсүүртэй гээд жинхэнэ шандас шалгасан амаргүй замд тамирчид уралдах юм. “Милан-Кортина-2026” өвлийн олимпын сорил болсон ДАШТ эхлэхэд хэдхэн цаг үлджээ.
ДАШТ-ий хуваарь
II.16 19:05 Эмэгтэйчүүдийн 10 км-ийн хөөх
II.16 22:05 Эрэгтэйчүүдийн 12.5 км-ийн хөөх
II.18 22:05 Эмэгтэйчүүдийн 15 км-ийн хувийн
II.19 22:05 Эрэгтэйчүүдийн 20 км-ийн хувийн
II.20 23:05 Эмэгтэй 6 км, эрэгтэй 7.5 км-ийн холимог буухиа
II.22 19:05 Эмэгтэйчүүдийн 4х6 км-ийн буухиа
II.22 22:05 Эрэгтэйчүүдийн 4х7.5 км-ийн буухиа
II.23 20:45 Эмэгтэйчүүдийн 12.5 км-ийн бөөн гараа
II.23 23:05 Эрэгтэйчүүдийн 15 км-ийн бөөн гараа
Жич: Уралдаан эхлэх цагийг Улаанбаатарынхаар бичив.