БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2025.02.17 / ДАВАА ГАРАГ/
ӨВЛИЙН АДАГ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 07.55-18.17
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Уул
Аргын тооллын 2 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.