2025 ОНЫ 3–5 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Гуравдугаар сард
3 дугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг.
3 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог.
Дөрөвдүгээр сард
4 дүгээр сарын агаарын дундаж температур Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увсын зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2...-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 4 градус дулаан байдаг.
4 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 6–10 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог.
Тавдугаар сард
5 дугаар сарын агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаасс дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг байна.
5 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Увс, Өмнөговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20–30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог байна.
Зөвлөмж
Хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд малчид, ард иргэд хаврын цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны шинжилгээний газар