Цаг үеийн мэдээ

Цусны даралт ихсэлт нь шинж тэмдэг илрэхгүй чимээгүйхэн олон жил явсаар таны биеийг хүнд гэмтээдэг ба түүнийг чимээгүй алуурчин ч хэмээн бас нэрлэдэг. Даралт ихсэлтийг хяналтгүй орхисноор, та хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай, тэр байтугай аюултай зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа ч хүртэл алдаж болно. Гэвч аз тохиоход, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчлөн, амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар та цусны даралтаа хянаж байх боломжтой юм. Гэхдээ даралт ихсэлт хяналтаас гарсан үед нүдэнд ямар хүндрэлүүд гарч болохыг танд тайлбарлъя.

Нүдний бяцхан нарийхан судаснууд таны нүдэнд цус нийлүүлж байдаг. Бяцхан хэдий боловч эдгээр судаснууд цусны даралт өндөр болох үед адилхан гэмтдэг. Үүнд:

Нүдний цусны судасны гэмтэл (ретинопати)

Цусны даралт өндөрших нь нүдний торлогт цус нийлүүлдэг судсыг гэмтээдэг. Үүнийг ретинопати гэж нэрлэдэг. Энэ үед нүдэнд цус харваж, хараа бүдгэрэн бүр мөсөн хараагүй ч болж болно.Хэрэв чихрийн шижинтэй, даралт өндөр байх юм бол та тэр ч байтугай их эрсдэлтэй байна гэсэн Үг.

Торлог (choroidopathy) -ийн дагуу шингэн хуримтлагдах

Энэ нөхцөл байдал нь нүдний торлог бүрхэвч дор байрлах цусны судаснаас шингэн гоожиж хуримтлагдахыг хэлж буй юм. Үүнээс болж холын хараа муудах буюу зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нүдний мэдрэлийн гэмтэл (оптик нейропати)

Нүдний мэдрэлд очих цусны урсгал саатсанаас болж үүснэ. Үүнээс болж нүдний мэдрэлийн эс үхэж, сохрох хүртэл аюултай байдал үүсдэг.

#WorldSightDay #EyeCareEverywhere

Таны сурталчилгаа