Судалгаанд 2700 гаруй хүнийг хамруулж, 10 жилийн хугацаанд хийгдсэн эмнэлзүйн шинжилгээг нэгтгэсэн бөгөөд Johns Hopkins Их Сургуулийн судлаачид кальциар баялаг хоол хүнс нь эрүүл мэндийг хамгаалах боловч, нэмэлт бэлдмэлийн хэлбэрээр кальцийг хэрэглэхэд зүрхний гэмтэл болон судсанд судасны хатуурлын товруу хуримтлуулах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй гэж дүгнэсэн.
Витамин, минералын нэмэлт бэлдмэл, ялангуяа кальцийн бэлдмэл хэрэглэх нь ясны эрүүл мэндэд тустай гэж олон Америкчууд бодож байгаа боловч бидний судалгаа нь нэмэлт бэлдмэл хэлбэрээр ихээр кальци хэрэглэхэд зүрх судасны системийг хор хөнөөлтэй байдалд оруулдагийг харуулсан гэж профессор Erin Michos тайлбарласан байна.
КАЛЬЦИЙН НЭМЭЛТ БЭЛДМЭЛ-ийг хэрэглэдэг 60-аас дээш насны эмэгтэйчүүдийн талаас илүү нь ясны сийрэгжилтийн эрсдлийг бууруулна гэдэгт итгэж эмч, мэргэжилтнээс зөвлөгөө аваагүй байсан гэдгийг мэдээлсэн.
Эх сурвалж:
John J.B. Anderson. et al.
Journal of the American Heart Association, 2016; 5 (10): e003815
Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа
Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan