Цаг үеийн мэдээ

          Шинэ Коронавирусийн халдвар дэгдэж буй энэ онцгой цагт хүмүүс гаднаас гэртээ орж ирэхэд өмссөн хувцсан дээр вирус байгаа эсэхэд анхаарал хандуулж байгаа. Тэгвэл таны өмссөн хувцас дээр вирус тогтох боломж тун бага аж.

           Коронавирус нь ихэнхдээ агаарт буюу амнаас үсэрсэн шүлсэн дотор амьдрах цаг илүү урт байдаг бол хувцсан дээр амьд байх хугацаа харин маш богино гэнэ.

         Уг вирус хаалганы бариул, гар утас, цахилгаан шат зэрэг гөлгөр зүйл дээр удаан хугацаанд байж чаддаг .

Харин ноосон хувцас  зэрэг дээр удаан тогтож чаддаггүй юм байна.

         Иймээс та гадагш гарахдаа ямар матеиалын хувцас өмсөхдөө нэг их санаа зовох хэрэггүй. Харин бусадтай байнгын ойрын зайнаас харилцдаг бол амны хаалтаа маш сайн зүүх, бариул зэрэгт хүрэлцдэг гараа хөөсрүүлэн зөв угаах хэрэгтэй юм байна.

Таны сурталчилгаа