Цаг үеийн мэдээ

           Увс аймагт 19 сумын 8931 малчин өрхийн 3,2 сая гаруй толгой мал өвөлжиж байна. Харин 113 малчин өрхийн 37821 бог мал өөрийн аймгийн долоон сум болон Завхан аймгийн Ургамал суманд отроор өвөлжиж байгаа юм.

           Энэ оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн үнэлгээгээр Завхан, Малчин сумдын ихэнх, Зүүнхангай сумын Баянгол баг, Наранбулаг сумын Хужирт баг, Ховд сумын Ачит, Халиунбулаг багийн ихэнхи, Тэс сумын зарим нутгаар нэн их, их эрсдэлтэй гэсэн үнэлгээг албаныхан гаргажээ. Бусад нутгаар дунд зэрэг буюу бага эрсдэлтэй байна.

Таны сурталчилгаа