Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Дархан ус суваг” ХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбарын нийт 75 албан хаагчид нийт 316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ.
Тодруулбал албан хаагчид өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар сургалтад хамрагдсан байна. Ингэснээр 7 хоногт нэг удаа буюу нийтдээ 3 удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг аймгийн хэмжээнд хийжээ.