Коронавирусийн халдвараас сэрэмжлэх үүднээс өмссөн хувцас, гутал, цүнх, гар утас зэргээ ариутгах нь нэн чухал юм. Ингээд бид гар утсаа хэрхэн ариутгах талаар мэргэжилтний өгсөн зөвлөгөөтэй танилцъя.
Коронавирус хүрэлцэх төдийд дамжин халдварладаг. Тэгэхээр гар утас вирусыг хялбархан тараадаг гэдгийг хүмүүс мэдэж байх нь зүйтэй юм. Мэдрэгчтэй гар утас нь угаалгын өрөөнөөс 18 дахин их бактери, вирус тээдэг бөгөөд гар утасны гадаргуу дээрх бактериуд квадрат сантиметр тутамд 120 мянган ширхэгт хүрдэг гэсэн судалгаа бий аж. Та утсаар ярих үед гар утсан дээрх вирус таны нүүр, чихээр дамжиж болзошгүй. Хэрэв та гар утас барьсан гараараа нүдээ нухлах, юм идэх, хамраа ухах, шүдээ чигчилвэл вирус энэ далимыг андахгүй шүү.
Гар утсыг хэрхэн ариутгах вэ?
Бид гар утсаа ариутгалын зүйлээр, тухайлбал, спиртлэг шингээсэн хөвөнгөөр ариутгаж болно. Гэхдээ ариутгалын 84 бодис зарим зүйлийг идэгдүүлэх эрсдэлтэй нь тогтоогдсон. Ариутгалыг эхлүүлэхдээ бид утасны мэдрэгчтэй дэлгэцийг арчих хэрэгтэй. Дараа нь утсаа тойруулж, мөн арын хэсгийг нь арчина. Хэрэв гар утас чинь гэртэй бол түүнийг салгаж аваад бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа, дотор талыг нь сайн арчих хэрэгтэй, тэнд нуугдмал бактери олон бий. Спирт нь бүрэн ууршиж, хатсан нөхцөлд ариутгал дууссан гэж ойлгоорой. Нэмж хэлэхэд, гар утсаа ариутгасны дараа гараа угаахаа мартаж болохгүй.