Цаг үеийн мэдээ

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгууд хөл хөдөлгөөнөө хязгаарлаж эхлээд байна.

      Архангай аймгийн Засаг дарга  захирамж гаргаж, коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлажээ.

        Түүнчлэн Говь-Алтай, Дундговь, Увс,  Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-26-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан байна. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.

Таны сурталчилгаа