Цаг үеийн мэдээ

      "Монголоо Шинэчилье" клуб, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан зохион байгуулсан 2019 оны “Шилдэг үг” шалгаруулах үйл явдал нь бүх нийтээрээ тухайн оны үйл явдлуудыг эргэцүүлэн бодож, дундаас нь сайныг нь тодруулан товойлгох замаар саарыг ариусган, ирэх жилдээ гэрэл гэгээтэй, хөгжил дэвшилтэй байхыг бэлгэшээх гэсэн гурвалсан зорилготой аж.

        Ийнхүү 2019 оны “Шилдэг үг”-ээр Монголын Текстилийн салбарын инженерүүд, эрдэмтдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Базарваани овогтой Амарзаяагийн “Гэгээрэл ба Шударга ёс” гэсэн үг шалгарсан байна. Шилдэг үг зохиогчийн шагналд 5 сая төгрөг дагалдах юм байна.

Таны сурталчилгаа