Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2020.02.26/ хуралдаж, ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх тарах үед үйлчлэхээр болсныг албаныхан хэлсэн.

 

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 цагт, оройд 17.00-21.00 цагийн хооронд үйлчлэхээр болсон юм. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй. Ирэх гуравдугаар сарын 2-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригийн 08.00 цагаас хэвийн журмаар үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.

 

Алслагдсан дүүрэг болох Налайх чиглэлд дөрвөн автобус иргэдэд үйлчлэх бөгөөд өглөө 6.40-7.40 цаг, орой 18.30-19.00 цагийн хооронд Офицерын автобусны буудлаас үйлчилнэ гэдгийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. 

Таны сурталчилгаа