Америкын зураач Харви Болл 1963 оны 12 сард бөөрөнхий шар нар дотор хоёр цэг мөн урт нум хэлбэрийн зураас зурж инээмсэглэлийг бэлгэдэв. "State Mutual Life Assurance Cos. of America" даатгалын компани "Инээмсэглэл" хэмээх анхны лого тэмдгийн хэлбэрийг түүнд санал болгосон учир анхны хувилбар зурагдсан нь тэр байж. Тэд өөрийн даатгалын компанийн үйлчлүүлэгчдэд инээмсэглэл болон итгэлцэл бэлэглэх зорилготой байсан учир таалагдсан бэлгэдлээ 10.000 ширхэгийг хувилуулан тараах санал тавьжээ.
Болл, хүсэлтийг хүлээн авч ердөө 10 минутын дараа захиалгыг биелүүлж, ажлын хөлсөндөө 45 доллар авав. Харин түүний "Нархан" өнөөдөр дэлхийд алдаршсан Инээмсэглэл болж чадсан түүх энэ юм.