Цаг үеийн мэдээ

    2020.03.01. Эрүүл мэндийн  яамнаас өнөөдөр коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар дэлхийн 58 оронд 87 мянган хүн коронавирусийн халдвар аваад байна.

 

      Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 705 хүнийг ажиглалтад авч, 227 сэжигтэй тохиолдолд лабораторийн шинжилгээ, тандалт судалгаа хийх арга хэмжээнүүд авчээ. Дээрх 227 сэжигтэй тохиолдлын дунд гадаадын зарим иргэд ч цөөнгүй байсан.

 

    Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэжигтэй 16, ажиглалтад 309 хүн байгаа аж. Тодруулбал, ХӨСҮТ-д 88, Цэргийн төв эмнэлэгт 65, улсын хоёрдугаар төв эмнэлэгт 9, “Асралт мед” эмнэлэгт 32, Жаргалантын аман дах ОБЕГ-ын сургалтын төв дээр 41 хүн, бусад үлдсэн хүмүүсийг хөдөө орон нутгийн эмнэлэгт тусгаарлажээ. Тиймээс амралтын газар, их дээд сургуулиудын дотуур байруудыг тусгаарлах байраар нэмж ашиглах асуудлыг албаны хүмүүс судалж байгаа аж.

Таны сурталчилгаа