"Хурд" хамтлагийн гишүүд өнөөдөр буюу 03-р сарын 2-нд Монгол улсын шадар сайдтай уулзлаа. Энэ үеэр тэд энэ сарын 08-нд "Буцааж нэхэхгүй хайр" тоглолтоо онлайнаар хүргэхээр болсоноо дуулгасан юм. Хамтлагийнхан коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилготой тоглолтыг хийх бөгөөд хандивын данс нээж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивлах мөнгийг Улсын онцгой комисст өгөхөөр болжээ.