УИХ-ын хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Алдагдсан боломжуудыг хаая гэж байх шиг байна. Ингэж болохгүй. Үр хойч доо дахиж ийм зүйл гаргуулахгүйн тулд байнга ярьж, захиж байх хэрэгтэй. Өнгөрсөн 2015 оноос хойш нүүрс гаргасан бол Монголын тал 18.5 тэрбум ам.долларын ашиг олох байсан. Гашуунсухайт боомт хэрхэн хөгжих вэ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Бид урд хөршийн л алдагдсан боломжуудыг яриад байдаг. Өөрсдийн алдагдсан боломжийг ярьдаггүй. Энэ бол дотооддоо ярих асуудал. Ганцмод боомт хөгжиж байгаа. Гашуунсухайт боомт хөгжинө. Боомтуудаа сумын статустай тосгон болгож хөгжүүлнэ. 10-15 мянган хүн Гашуунсухайтад амьдарч байгаа. Ойролцоогоор 20 мянган машины бүртгэл байдаг. Газар дээрээ 7800 машин явж байна. Энд 3500 жолооч ажиллаж байгаа. Хоёр машины хооронд нэг жолооч ажилладаг юм билээ. Жолоочийнхоо тоог нэмнэ. Ажлын байр ямар нэгэн байдлаар алдагдахгүй. Гашуунсухайт боомтод амьдрах тухтай орчныг бүрдүүлэхэд ажиллана.