Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 27-ны өдрийн 04:50 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 6х14 метрийн хэмжээтэй гарааш болон "Приус-20", "Ланд крузер-76" загварын 2 суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.