Цаг үеийн мэдээ

        Хятадын Ухань хотын захиргаанаас шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн тоо буурч байгаатай холбогдуулан нэг түр эмнэлгээ хаасан байна.

      Энэ эмнэлэг нь коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор тусгайлан баригдсан 16 эмнэлгийн нэг байсан байна. Эндээс сүүлчийн өвчтөнүүд нь эдгэрээд гарсан тул хаажээ.

       Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Хубэй мужид коронавирусийн өвчлөл эрс буурсан гэж үзэж байгаа аж. Тухайлбал 03 дугаар сарын 01-нд нэгдүгээр сараас хойш анх удаа 200 хүрэхгүй шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ өдөр 196 халдварын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс өмнөх өдөр 570 шинэ өвчлөл бүртгэгджээ.

http://news.bigmir.net/world

Таны сурталчилгаа