Цаг үеийн мэдээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанаар үргэлжилж байна.

Өнөөдөр 59 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор дөнгөж сая Украйны А.Лисакыг хүрэл медалийн төлөө барилдаж онооны илт давуугаар ялалт байгуулсанаар ХОС хүрэл медальтан боллоо

Тэрбээр 1/8 шигшээд эхний барилдаанаа Румыний Катерина Жидачевскатай барилдаж, 4:0 харьцаагаар ялсан билээ.

Шөвгийн наймд  Германы Сандра Парущевскиг 6:2 харьцаагаар ялсанаар хагас шигшээд барилдахаар болсон юм. Б.Шоовдор хагас шигшээ барилдаанаа Канадын бөх К.Морайстай хийн ялагдал хүлээсэн. 

Таны сурталчилгаа