Цаг үеийн мэдээ

Асуулт. Өндөг идэх нь үнэхээр зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг үү?

Хариулт. Бидний мэдэж байгаагаар: ихэнхи хүмүүсийн хувьд өдөрт нэг өндөг идэх нь зүрхний шигдээс, харвалт эсвэл өөр зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг нэмдэггүй. Хэрэв чихрийн шижинтэй, өөр ямар нэгэн шалтгаанаас (тамхи) зүрх өвдөх өндөр эрсдэлтэй, эсвэл аль хэдийн зүрхний ямар нэгэн эмгэгтэй бол долоо хоногт гурваас илүү өндөг идэх нь зохисгүй.

Энэ нь эцэг эх болон анагаахын сургуулийн багш нарын надад хэлж байснаас зөрж байгаа юм. Тухайн үед өндөгний шар нь холестерин ихтэй байдаг ба цусан дахь холестериний хэмжээ их байснаар зүрхний өвчин бий болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдэж байсан. Тийм учраас холестериноос зугтаах логикийн хувьд зөв байлаа.

Гэвч түүнээс хойш судалгаагаар бидний биен дахь холестериний ихэнх хэсэг идэж байгаа зүйлээс биш харин элгэнд холестерин боловсордог болохыг олж мэджээ. Элэг хоол хүнсэн дахь холестерин биш харин ханасан болон транс өөхнөөс холестерин гаргадаг. Нэг том өндгөнд ойролцоогоор 1.5 грамм буюу бага хэмжээний ханасан өөх агуулагдана. Мөн өндгөнд олон эрүүл мэндэд тустай шим тэжээл бий: лютеотропин ба zeaxanthin, нүдэнд сайн; chloline, тархи болон мэдрэлд сайн; мөн төрөл бүрийн витаминууд (A, B, D). Нэг том өндгөнд л гэхэд 270 нэгж А витамин, 41 нэгж Д витамин агуулагдана. Мөн 6 гр уураг болон 72 калори байна.

Өдөрт нэг өндөг идэх нь ихэнхи хүмүүст хор нөлөөгүй гэдэг нь томоохон судалгаануудаар– Харвардын анагаахын сургуульд ч мөн олон нь явагдсан – нотлогдсон бөгөөд хэдэн арван жилийн турш хэдэн зуун мянган хүмүүсийг дагасан юм. Тэдгээр хүмүүс идэж буй зүйлс болон бий болсон эмгэгүүдийнхээ талаар тогтмол мэдээлэл өгчээ. Энэхүү судалгаанууд өдөрт нэг хүртэлх өндөг идэснээр зүрхний шигдээс, харвалт болон өөр бусад зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг ихэсгэхгүй гэдгийг нотолжээ.

Мэдээж өндөгтэйгээ юу хольж идэх нь ихээхэн чухал. Жишээлбэл масло, бяслаг, утсан гахайн мах, жигнэмэг, гамбир зэрэгт агуулагддаг ханасан өөх нь цусан дахь холестериний хэмжээг ихэсгэнэ. Мөн цагаан талх, нарийн боов, шарсан төмс зэрэг “муу нүүрс ус” ихтэй бүтээгдэхүүн зүрхний шигдээс, харвалт болон өөр зүрх судасны эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой.

Тогтмол өндөг иддэг үү? Би өмнө нь иддэггүй байсан ч шинэ судалгааг үзээд хэв маягаа өөрчилсөн. Долоо хоногт хоёр юмуу гурван удаа хоёр гурван өндөг идээд дундаждаа өдөртөө нэгээс бага өндөг иддэг. Өндгөө ихэвчлэн шинэхэн ногоо, амтлагч, ногоон чинжүү эсвэл салсатай хольдог. Мөн зөөлөн маргаринтай (ханасан болон транс өөх багатай) бүхэл үрийн талх байдаг. Энэ нь амттай ба шинэ шилдэг эх сурвалжууд одоогоор эрүүл мэндэд сайн гэж хэлж байна.

Эх сурвалж: Harvard Health Education, Anthony Komarroff, MD

Орчуулсан С. Гэрэлсүрэн

ZURKH.MN

 

Таны сурталчилгаа