Сумын заан Б.Батбаян түрүүллээ
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 2019-2020 оны намрын улирлын нээлтийн барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Б.Батбаян 9 даван түрүүлж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын заан Э.Совджамц үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъя, сумын заан С.Зээбүргэд шалгарлаа. Ийнхүү МБӨ-нд болдог сумын цолтой болон залуу бөхчүүдийн сар бүрийн уламжлалт барилдаанд Батбаян заан гурав дахь удаагаа түрүүлсэн бол, Совджамц заан мөн гурав дахиа үзүүрлэв. Харин Зээбүргэд заан анх удаагаа их шөвөгт шалгарсан амжилттай энэ жилийн барилдаанаа амжилттай эхэлцгээлээ. (2019.09.22) Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн бямба гариг буюу 28-ны 14 цагаас У.н Д.Батбаярын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО