Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийг 2017-2020 он хүртэл хэрэгжүүлж байгаа билээ. Малын эрүүл мэнд, бэлчээрийн асуудал цаашлаад малаас гарч буй ашиг шим, экспортын чиглэл эргээд Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдол өгөх нь тулгамдсан асуудал болоод байна.
Энэ ажлын хүрээнд " Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв", "Ногоон алт малын эрүүл мэнд төсөл" Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүсэд бэлчээр ашиглалтын малчдын хэсэг хамтран Төв аймгийн Сүмбэр Борнуур суманд 60 га газар ногоон тэжээлийг тариалж хураан авч эхэлсэн байна. Ногоон тэжээл нь малын мах болон сүүний гарцыг нэмэгдүүлснээр малчдын орлогыг өсгөх боломжтой юм байна.
Төв аймгийн Сүмбэр суманд төслийн хүрээнд нийт 30 га-д тэжээлийн ургамал тариалж, түүнийхээ 10 хувийг даршилж, үлдсэн 70 хувийг малчдын Бэлчээр ашиглалтын хэсэгт хуваан авч, мал сүргээ тэжээхэд ашиглах юм. Харин Төв аймгийн Борнуур суманд Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд 30 га-д ногоон тэжээл тариалж, хураан авч эрчимжсэн мал аж ахуйд ашиглахаар “Тайшир өргөө” ХХК ажиллаж байгаа юм байна.
Хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв Мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс Төв аймгийн Борнуур, Сүмбэр суманд Ногоон алт Малын эрүүл мэнд төслийг хэрэгжүүлснээр малын мах сүүний гарцыг нэмэгдүүлэх тэжээлийн ургамлын тариалалтыг өсгөсөн байна.