Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас хамаарч уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход хэсэгчилсэн хориг тавиад байсан. Тэгвэл өнөөдрөөс Замын-үүд боомтын нүүрсний экспортыг эхлүүлсэн байна. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэллээ хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээлэл өгчээ.