Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн Баатар Хашбаатарын Цагаанбаатар "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож, хожлын мөнгөө нэг дэвжээнд хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, зааж сургаж явсан дүүгийнхээ эхнэр болох сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлажээ.
Цагаанаа аварга нийгмийн сайн сайхан үйлсэд хамгийн идэвхи зүтгэлтэй нэгэн бөгөөд чөлөөт бөхийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалыг олоход нь маш их тус болж, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж өгч байсан түүхтэй. Түүний ачаар Б.Оюунсүрэн чөлөөт бөхийн дэвжээндээ найман жилийн дараа эргэн ирж, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэн, дэлхийн АШТ-д оролцсон билээ.
Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа сэтгүүлч Ж.Жаргалсайхан өнөөдрийн байдлаар БНСУ-д эмчлүүлэхээр шинжилгээнүүдээ өгч эхлээд байна. Өндөр зардал бүхий олон үе шаттай, урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа түүнд итгэл найдвар бэлэглэж, “Жаргалын мод” аян, #10найз_100000_аз_жаргалын_цэцэг давлагаанд нэгдэхийг уриалж байна.
Хандивын дансууд нь гадаад улс орнуудад үйлчлүүлэх эрх бүхий олон улсын VISA, UNIONPAY картуудтай учир түүнд тусалъя гэсэн сайхан сэтгэлт хэн ч, хэзээ ч өгөөмөр гараа сунгаж болох юм шүү!
Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109 Хүлээн авагч: Жаргалсайхан Жарантай