10 дугаар сарын 17-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны VII чуулган болно. Утас: 88087678, 91110416
09.00 цагт МУИС-ийн Номын санд судлаач Михиал Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу: Монгол Улс ба Бүгд Найрамдах Чех Улс” эрдэм шинжилгээний бага хурал болно.
09.00 цагт “Премиум” зочид буудалд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд Сүхбаатар дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх” хэлэлцүүлэг болно. Утас: 99186496
09.00 цагт Төрийн ордонд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган болно. Утас: 99007969
09.30 цагт “Чингис” зочид буудалд “Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган” болно. Утас: 80019000
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10.30 цагт Сүхбаатарын талбайд “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Утас: 86150069
11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88020633, 89890090
12.00 цагт “Мишээл Экспо” төвд “Монгол экспорт экспо 2019” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88087892
13.00 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт болно. Утас: 89017101
ЭХ СУРВАЛЖ: Улаанбаатар /МОНЦАМЭ