“Дэлхийн алхалтын өдөр”-ийг жил бүр үндэсний хэмжээнд идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг сурталчлан 10 дугаар сард тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагад гишүүнээр элссэний 58 жилийн ойг угтан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” уриан дор үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 дугаар сарын 19-ний өдөр 09 - 11 цагт зохион байгуулна.