Цаг үеийн мэдээ

UB паласын концертын их танхимд энэ зууны урлагийг эзэгнэсэн таван мундгуудын хамтарсан тоглолт ганцхан удаа болох нь, билет нь олдох байгаа" хэмээх яриа чих дэлсээдэхлээ. Сониуч зандаа хөтлөгдөн сонирхоод, лавлаад үзтэл "Тавуулаа" хэмээх нэр дор МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэ, МУАЖ дуучин А.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, МУГЖ дуучин Ц.Түвшинтөгс нар хамтарч Монголчууд бидний сэтгэл зүрхэнд хоногшсон ая дуугаараа уран бүтээлийн цэнгүүн хийх гэж байгаа аж. Юутай гайхалтай, ховор аз завшаан билээ.  Зах хязгаар нь үгүй хурдлах энэ л нийгэмд цаг хугацааг түр ч атугай зогсоож, тэртээд алсарсан дурсамж, дотоод сэтгэлийн дуудлагаа сонсох гайхамшигтай боломж энэ л ажээ.

            МУАЖ Уртын дууч Ш.Чимэдцэеэгийн "Тэнгэр ээж минь өршөө", МУАЖ дуучин А.Долгорын "Аргалд явсан ижий", Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын "Дорнын цагаан сар", МУГЖ дуучин Г.Эрдэнэбатын "Тэмээн сүргийн говь" , МУГЖ дуучин Ц.Түвшинтөгсийн "Бурхан бумбын орон" тэргүүтэй урлагийн охь манлай болсон бүтээлүүдийг хамтаар нь нэгэн үдэш сонсоно гэдэг буяны авшиг хүртэхтэй агаар нэгэн биз ээ.

            Таван өнгө, таван эгшиг, таван мэдрэхүй, таван өөр араншинг нэгэн дор цогцлоосон "Тавуулаа" уран бүтээлийн цэнгүүн 2019 оны 10 дугаар сарын 30-ны 19.00 цагт UB паласын концертын их танхимд ганцхан удаа зохион байгуулагдана.         Тоглолтын тасалбарыг UB паласын билетын касс, 1900-1617-оор үнэгүй хүргэнэ. Тоглолтын талаар илүү ихийг 9494-1909, 88086203 дугаараас лавлаарай. 

           

 

Таны сурталчилгаа