Замын-Үүд дэх гаалийн газраар Монгол Улсын иргэн Т.Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Өчигдөр буюу 10-р сарын 17-нд гаалийн ажилтнууд хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.