Цаг үеийн мэдээ

2019.10.19 БЯМБА ГАРАГ 

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР 

  • Үс засуулвал : Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх : 07.16 - 17.58 
  • Барилдлага : Үл тохирох 
  • Шүтэн барилдлага : Нэр өнгө
  • Суудал: Шороо

Аргын тооллын 10 сарын 19. Санчир гараг. Билгийн тооллын 21. Гөрөөсөн толгой одтой шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод байруун зүгт мөрөө гаргавал зохистой.  

Таны сурталчилгаа