“Аримун" продакшны жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгчийг хандивлалаа.
Тэдний шинэ уран бүтээл болох "Халуун зүрх" кино Улаанбаатар кино наадмаас Гран при шагнал хүртсэн бөгөөд жүжигчин бүсгүйчүүд киногоо бүтээх явцдаа Хавдар судлалын үндэсний төвийн хамт олноос мэргэжлийн зөвлөгөө авч байжээ.
Энэ талаар тус эмнэлгийн дэд захирал Л.Баярсайхан өөрийн цахим хуудсандаа "
Авьяаслаг уран бүтээлч Ганцэцэг, Ганчимэг хоёр маань ХСҮТ-ийн Паллиатив тасагт хүчил төрөгч өтгөрүүлэгч, агаар цэвэршүүлэгч хандивлалаа. Манай энэ тасагт сард дунджаар 25 хүн амьдралын сүүлийн өдрөө өнгөрүүлдэг. Хавдрын өвдөлт зовлонг нимгэлэхэд эм тарианаас гадна хүчил төрөгчөөр баяжуулсан цэвэр агаараар амьсгалах шаардлагатай байдаг.
Тэд хорвоогоос явж байгаагаа ойлгож байдаг, тэд илүү юу ч гуйдаггүй, тэд сүүлчийн удаа цээж дүүрэн амьсгалахыг л хүсдэг.
Та хоёртоо их баярлалаа! Амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе! " гэжээ.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ