Цаг үеийн мэдээ

Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпийн наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “ Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ аравдугаар сарын 20-нд буюу өнөөдөр Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийлээ.
Энэ жил 26 настай Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа юм.
Сонирхогчдын бокст 350 гаруй тулаан хийсэн манай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа 53,5 кг-ийн жинд Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд илүүрхэн шүүгчдийн санал нэгтэй оноогоор яллаа.
“ Жижиг Үүеээ”-гийн өрсөлдөгч нь энэ жил 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин байв.
Ган-Эрдэнэ маань домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотод , нутгийн тамирчинг нь ялж, мэргэжлийн боксын гараагаа сайхан эхэллээ.

Ц.Энхтүвшин , “ ТАВАН ЦАГАРИГ

Таны сурталчилгаа