"Улаанбаатар ММС Энержи" багийн тоглогч Г.Цэнгүүнбаяр маань Саудын Арабт болсон Дэлхийн Их дуулгын 2 онооны шидэлтийн тэмцээнд дэлхийн Топ 12 тамирчинтай шидэлтээрээ өрсөлдөж, 3-р байранд орж чадлаа.
Монгол залуус маань 3х3 сагсаар Азидаа ТОП нь, дэлхийд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг хэдийн болсон билээ. Мундаг залуустаа баярлалаа, улам их амжилт хүсье!
Хамтын зүтгэл - багийн хүч!!