Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг гурван этгээд хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ. Уг этгээдүүд Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч явсан байна:.
Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэрэгтэн этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд зохион байгуулжээ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.