Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ.
Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогсдон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль хүртээд байсан билээ.
Эх сурвалж: Монголын Даамын Холбоо