10 дугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт НЭМҮТ-д “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт болно. Утас: 91919617
10.00 цагт “Пума” зочид буудалд “Форум Ази” олон улсын байгууллагаас уул уурхайгаас үүдэлтэй байгалийн доройтол, хүний эрхийн асуудлаарх тайлангийн хурал зохион байгуулна.
11.00 цагт Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлнэ.
11.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" сэдэвт бодлогын судалгааны тайланг танилцуулна.
11.30 цагт Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын газарт цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг илрүүлэх MRI аппарат ашиглалтад хүлээн авна.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.
Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/