Цаг үеийн мэдээ

2019.10.23 ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх : 07.22 - 17.51
  • Барилдлага : Үхэх 
  • Шүтэн барилдлага : Өтлөх үхэхүй 
  • Суудал : Уул 

Аргын тооллын 10 сарын 23. Буд гараг. Билгийн тооллын 25. Их морь одтой харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа