БНХАУ-ын Ухань хотод болж буй Дэлхийн цэргийн VII спортын наадамд Монгол Улсын БХЯ-ны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид амжилттай оролцож байна. Цэргийн наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан нийт 82 тамирчин оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн тамирчин ОУХМ Э.Ариунболд, ОУХМ Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл эмэгтэй чөлөөт бөхийн эхний медалийг 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, армийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүртлээ. Тэрбээр өнөөдөр Польш, Белорусийн бөхчүүдийг ялсан ч алтан медалийн төлөө БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдлаа. Мөн 53 кг-д зодоглосон Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Милана Дадашевад дийлдэн, V байрт шалгарлаа.
Дэлхийн цэргийн спортын VII наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр багийн төрлөөр үргэлжилнэ. Баг тамирчиддаа амжилт хүсье!
Зочин
2020-09-28
bayr hurgie