10 дугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт “Новотел” зочид буудалд БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 99042498
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” хурал болно.
10.00 цагт Барилгын хөгжлийн төвд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 99070345, 88311212
10.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Хаягдал хүнсний тос ашиглан халаалтын зуух, түлш хийх төсөл”-ийн нээлт болно.
10.30 цагт “Альфа” зочид буудалд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Албан бус салбар дахь хөдөлмөрлөх эрх суурь зарчмууд” сургалт зохион байгуулна. Утас:88007709, 99149240
11.00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улса хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд Ж.Адилбаев мэдээлнэ. Утас: 11345408, 11341076
11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно. Утас 11325044
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб интернэшнл төв”-өөс “Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүйн ба өөрийн зохицуулалт” судалгааны үр дүнг танилцуулна.
14.00 цагт МҮХАҮТ-д Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчидтэй уулзана.
14.00 цагт Улаанбаатар чуулгын байранд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн"-ий шагнал гардуулах ёслол болно. Утас: 90080806
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.