Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд эхэллээ. Нээлтийн тоглолт "Торонто Рэпторс” – “Нью-Орлеан Пеликанс”, “Лос-Анжелес Клипперс” – “Лос-Анжелес Лейкерс” багуудын хооронд явагдсан бөгөөд нэг хотын хоёр багийн тулаан олны анхааралд байлаа. “Лос-Анжелес Клипперс” – “Лос-Анжелес Лейкерс” багуудын тоглолт 112-102 харьцаагаар өндөрлөж К.Леонард шинэ багтаа эхний хожлоо авлаа. Тэрбээр өнөөдөр 30 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 удаа хаалт хийсэн үзүүлт үзүүлэв.
Харин эсрэг багийн лидер "хаан" Л.Жэймс 18 оноо авсан байна. “Лос-Анжелес Лейкерс” багаас Д.Грийн 28 оноогоор тэргүүлж, Э.Дэвис 25 оноогоор удаалжээ. Харин Клипперс багийн сэлгээнээс тоглосон 4 тоглогч 10-аас дээш оноо цуглуулсан байна.
Лос Анжелес Клипперс
К.Леонард 30 оноо, 6 самбар, 5 дамжуулалт
Л.Уйльямс 21 оноо, 5 самбар, 7 дамжуулалт
М.Харрелл 17 оноо, 7 самбар
П.Жорж гэмтэл
Лос-Анжелес Лэйкерс
Л.Жэймс 18 оноо, 9 самбар, 8 дамжуулалт
Э.Дэвис 25 оноо, 10 самбар
Д.Грийн 28 оноо тус тус авсан байна.
Лэйкерсээс Р.Рондо болон К.Кузма нар гэмтлийн улмаас тоглосонгүй.